Мэдээ, мэдээлэл

Эхлэх хэцүү, харин харамсах бүр хэцүү!

2025 оны 06 сарын 021 мин

Хэзээ нэг өдөр өөртөө цаг гаргана даа гэж хүлээсээр л байна уу?

-Завтай болхоороо,

-Мөнгөтэй болхоороо,

-Ажилд орхоороо,

-Амьдрал сайжирхаар,

-Хүүхдээ томорхоор,

-Зээлээ багасхаар,

-Нөхрийг завтай болхоор...

Тэр “нэг өдөр” өөрөө хэзээ ч ирэхгүй. Харин яг одоо чи өөрөө шийдвэр гаргавал тэр өдөр өнөөдөр болно.


-Өдөр бүр янз бүрийн подкаст, мэдээлэл сонсож, урам зориг авч мөрөөдөх амархан.

Гэхдээ үйлдэл хийгээгүй л бол тэр бүхэн зүгээр л хоосон мэдээлэл хэвээр үлдэнэ.

Би ч бас яг тэгдэг байсан, харин үйлдэл хийж эхэлсэн тэр мөчөөс миний амьдрал бодитоор өөрчлөгдөж эхэлсэн.


-Эхлэх хэцүү, харин харамсах бүр хэцүү!

Нэг жилийн дараа чи өнөөдрийн энэ жижиг шийдвэртээ талархаж, өөрөөрөө бахархах болно.


"Дотоод Сэрэлт" сургалт бол өдөр бүр жижиг алхамууд авч, гацалтаас гарч өөрийгөө чөлөөлөхөд нь туслах гол зорилготой билээ.

Бусадтай хуваалцах

Бусад мэдээ

1 мин

"Дотоод Сэрэлт" бясалгал

"Дотоод Сэрэлт" сургалтын Бясалгал хичээлээс нэгэн энгийн, анхлан суралцагчдад зориулсан аргыг танилцуулж байна.⠀Бясалгалыг шууд олон минут, бүр цагаар хийж эхлэх хэцүү.⠀Миний хувьд хоёр жил бясалгаж байж дотоод дуу хоолойгоо сонсож эхэлсэн, тийм болохоор та өөртөө зөөлөн хандаж тууштай байгаарай.⠀Эхлэхэд ердөө 5 минут л хангалттай.⠀Яг л бид эхлээд үсгээ сурч байж уншиж сурдагтай адил, бясалгал ч мөн адил зөв амьсгалахаас л эхэлдэг. Энэ жижиг аргыг өдөр бүр давтан хийхэд аяндаа төвлөрч, одоо цагт оршиж, өөрийгөө ажиглаж сурч эхлэнэ.Би анх энэ аргаар бясалгал хийж эхлээд 2 сарын дараа үр дүн мэдэгдэхгүй байна, худлаа юм байна гээд хаяж байсан. Хэд хоногийн дараа, өмнө нь амархан уурлаж бухимддаг байсан нөхцөл байдалд маш тайван хүлээцтэй хандаж байгаагаа анзаарсан юм."Аан, бясалгал ингэж ажилладаг юм байна шд" гэж ойлгосон тэр цагаас хойш бясалгалаа ахиж хэзээ ч хаяагүй.Үр дүн нь гадна биш, дотор чинь аажмаар, чимээгүйхэн ургаж байдаг болохоор өдөр бүр өөртөө итгэж, үргэлжлүүлээд л байхад хангалттай юм билээ.Өөрийгөө хурдан өөрчлөгдөх ёстой гэж шахахын оронд бага багаар, нэг нэг алхамаар дотогшоогоо аялах нь л хамгийн гүн, хамгийн үр дүнтэй алхам юм шүү.Амар амгаланг хүсье!

1 мин

Чиний мөрөөдөл амьдрах эрхтэй

"Хүүхдүүд минь л жаргалтай байвал би жаргалтай" гэж та итгэдэг үү?Хүүхдүүд тань үнэхээр аз жаргалтай, амжилттай амьдраад явлаа гэж бодоход...Таны мөрөөдөл биелж байна гэж хэлж болох уу?Танд ч бас мөрөөдөл байсан.Тайзан дээр гарч дуулна, бүжиглэнэ...Эмч болно, хуульч болно, багш болно, загвар өмсөнө, зураач эсвэл зохиолч болно... гээд мөрөөдлөөр дүүрэн догдолдог, гэнэн цагаахан, гэрэлтэй бяцхан охин одоо хаана байна вэ?Хэзээ тэр охинд анхаарал хандуулах вэ?Хэн түүнийг санаж байна вэ?Хэн түүнийг сэрээж, мөрөөдлийг нь сануулах вэ?Хүүхдүүддээ мөрөөдлөө дага гэж хэлэхдээ та өөрөө мөрөөдлөө золиослох юм гэж үү?Энэ бол өөрийгөө буруутгах тухай биш.Энэ бол өөрийгөө эргэн санаж, өөртөө дахин итгэж эхлэх тухай...Яг одоо өөрийнхөө дотоод охиныг санаж, түүнийг тэвэрч, амь оруулах цаг.Чиний мөрөөдөл амьдрах эрхтэй.Би багаасаа л урлагт дуртай, бүжиглэх, дуулах, хөгжимдөх авъяастай охин байсан. Тэр бяцхан бүжиглэх, дуулах дуртай охины мөрөөдлийг би одоо сэрээж дуртай үедээ бүжиглэдэг, дуулдаг болсон. Алдартай болох гэж биш тэр охиныг жаргалтай болгох гэж...Хайртай шүү.

1 мин

"ДОТООД СЭРЭЛТ" сургалт авсан хүмүүс ЗААВАЛ үзээрэй!!!

1 мин

Хэн ч цаг гаргаж өгөхгүй!

Ээжүүд бид гаднаа инээмсэглэн, хүчтэй харагддаг ч дотроо чимээгүйхэн нурж явдаг.Хэзээ ч амарч болохгүй юм шиг зүтгэж, бүгдийг өөр дээрээ үүрч, бүхнийг зохицуулах гэж хичээдэг. Бусад хүн надгүйгээр байж чадахгүй мэт өөрийгөө зориулсаар, хамгийн сүүлд өөрийгөө тавьдаг.Гэвч хэн нэгэн ирээд: “Та жаахан амар даа, гарч агаар амьсгал, өөрийгөө баярлуул” гэж хэлэх нь бараг л байхгүй. Ер нь л байхгүй дээ.Би яг л ийм байсан, сүүлдээ бие, сэтгэл маань туйлдсан. Гэхдээ заавал над шиг туйлд нь хүргэх албагүй.Хэн ч биднийг зорьж ирээд цаг гаргаж өгөхгүйг нь мэдсээр байж хүлээж горьдон цаг алдах хэрэггүй, яг одоо өөртөө цаг гарга! Амар! Сэргэ!Учир нь чи ч бас хүн. Чи ч бас хайрыг, амралтыг, халамжийг хүртэх эрхтэйБи чамд амрах, өөрийгөө бодох, өөртөө цаг гаргах зөвшөөрлийг өгч байна, яг одоо амар ээж минь!