Чиний мөрөөдөл амьдрах эрхтэй
"Хүүхдүүд минь л жаргалтай байвал би жаргалтай" гэж та итгэдэг үү?Хүүхдүүд тань үнэхээр аз жаргалтай, амжилттай амьдраад явлаа гэж бодоход...Таны мөрөөдөл биелж байна гэж хэлж болох уу?Танд ч бас мөрөөдөл байсан.Тайзан дээр гарч дуулна, бүжиглэнэ...Эмч болно, хуульч болно, багш болно, загвар өмсөнө, зураач эсвэл зохиолч болно... гээд мөрөөдлөөр дүүрэн догдолдог, гэнэн цагаахан, гэрэлтэй бяцхан охин одоо хаана байна вэ?Хэзээ тэр охинд анхаарал хандуулах вэ?Хэн түүнийг санаж байна вэ?Хэн түүнийг сэрээж, мөрөөдлийг нь сануулах вэ?Хүүхдүүддээ мөрөөдлөө дага гэж хэлэхдээ та өөрөө мөрөөдлөө золиослох юм гэж үү?Энэ бол өөрийгөө буруутгах тухай биш.Энэ бол өөрийгөө эргэн санаж, өөртөө дахин итгэж эхлэх тухай...Яг одоо өөрийнхөө дотоод охиныг санаж, түүнийг тэвэрч, амь оруулах цаг.Чиний мөрөөдөл амьдрах эрхтэй.Би багаасаа л урлагт дуртай, бүжиглэх, дуулах, хөгжимдөх авъяастай охин байсан. Тэр бяцхан бүжиглэх, дуулах дуртай охины мөрөөдлийг би одоо сэрээж дуртай үедээ бүжиглэдэг, дуулдаг болсон. Алдартай болох гэж биш тэр охиныг жаргалтай болгох гэж...Хайртай шүү.